Тусламж

Түгээмэл асуулт

MStaffing-ийг ашиглахтай холбоотой хамгийн их асуудаг асуултуудын хариулт.

Ерөнхий

Бүртгүүлэхэд төлбөр шаардлагатай юу?

Ажил хайгчийн бүртгэл, анкет илгээх үйлчилгээ үнэгүй. Ажил олгогч 3 зар үнэгүй нийтэлж эхлээд, илүү олон зар нийтлэх шаардлагатай бол багц худалдаж авна.

Нууц үгээ мартсан бол яах вэ?

Нэвтрэх хуудасны «Нууц үгээ мартсан уу?» холбоосоор бүртгэлтэй имэйл хаягтаа 6 оронтой сэргээх код авч, шинэ нууц үг тохируулна.

Имэйл мэдэгдлийг хэрхэн тохируулах вэ?

Нэвтэрсний дараа цэсний «Тохиргоо» хэсгээс аль үйл явдлын (анкетын төлөв, шинэ анкет, төлбөр г.м.) үед имэйл хүлээж авахаа асааж, унтраана.

Ажил хайгчдад

Анкет илгээсний дараа юу болох вэ?

Ажил олгогч таны профайл, CV-г хянаж үзнэ. Ярилцлагад урих, тэнцсэн эсвэл татгалзсан үед «Миний хүсэлт» хэсэгт төлөв шинэчлэгдэж, имэйлээр мэдэгдэнэ.

Миний хувийн мэдээллийг хэн харах вэ?

Таны профайлыг зөвхөн таны анкет илгээсэн, эсвэл ажилтан хайж буй бүртгэлтэй ажил олгогчид харна. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлогоос үзнэ үү.

Ажил олгогчид намайг хайж олохын тулд юу хийх вэ?

Профайл хэсэгт «Цагийн ажилтан хайж байгаа ажил олгогчдод миний профайлыг ил тод харуулахыг зөвшөөрч байна» сонголтыг идэвхжүүлж, ур чадвар, туршлага, ажиллах боломжтой цагаа бөглөнө үү.

Шинэ ажлын байрны мэдэгдэл авах боломжтой юу?

Тийм. «Тохиргоо» хэсгээс «Шинэ ажлын санал»-ыг асааж, сонирхсон ангиллаа сонговол тухайн ангилалд шинэ зар нийтлэгдэхэд имэйлээр мэдэгдэнэ.

Ажил олгогчдод

Ажлын зарыг хэрхэн нийтлэх вэ?

Ажил олгогчоор бүртгүүлж, байгууллага тань баталгаажсаны дараа «Зар нэмэх» хэсгээс ажлын байрны мэдээллээ оруулж нийтэлнэ.

Багцууд ямар үнэтэй вэ?

Эхлэл багц — 15 зар, 800,000₮; Стандарт багц — 50 зар, 1,500,000₮; Премиум багц — 100 зар, 2,800,000₮. Төлбөртэй багц худалдаж авсан өдрөөс хойш 1 жил хүчинтэй бөгөөд зар нийтлэх бүрт 1 эрх хасагдана.

Ирсэн анкетуудыг хаанаас харах вэ?

«Анкетууд» хэсгээс бүх зарын анкетуудыг төлөв, ажлын байраар шүүж харж, ярилцлагад урих эсвэл татгалзах боломжтой. Шинэ анкет ирэхэд имэйлээр мэдэгдэнэ.

Хариултаа олсонгүй юу?

Бидэнтэй холбогдвол ажлын өдрүүдэд хариу өгнө.

Холбоо барих